Спортын мастер цолтой тамирчид нэмэгджээ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 4-р сарын 03, Пүрэв гариг, 00:58

ССАЖЯ-ны спортын цол, зэрэг олгох комиссын хурлаар 2014 онд манай аймгийн 13 тамирчин мастер цол хүртлээ. Тухайлбал Таеквондогийн ОУХМ С.Мөнгөнцэцэг, спортын мастер Б.Түвшинжаргал, Д.Дашням, Б.Эрдэнэ-Очир, боксын спортын мастер Д.Гансүх, Л.Алтанцэцэг, Э.Эрдэнэтуяа, дэд мастер Б.Ирээдүй,

Дэлгэрэнгүй...
 
"ШИДЭТ БӨМБӨГ" футзалны тэмцээн өнөөдөр эхэллээ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 31, Даваа гариг, 08:08

Монголын хөлбөмбөгийн холбоо 12 болон 14 хүртэл насны Өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд "ШИДЭТ БӨМБӨГ" футзалны тэмцээнийг Улаанбаатар хотноо 2014 оны 03-р сарын 31-ээс 04-р сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус тэмцээнд Дорнод аймгийн Ж.Цэнджав, Магад-Эрдэнэ дасгалжуулагчтай хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн 24 тамирчин оролцож байна.

 

 
Таеквондогийн тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 31, Даваа гариг, 07:16

Оюутны улсын аварга шалгаруулах таеквондогийн анхдугаар тэмцээн Улаанбаатар хотноо болж, тэмцээнд 20 их дээд сургуулийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Дорнод аймгийн ОХУМ Г.Анхбаяр дасгалжуулагчтай 7 тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд Б.Дуулиан мөнгө, эрэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд Б.Буянтулга хүрэл медаль тус тус хүртлээ.

 

 

 

 

Дэлгэрэнгүй...
 
Волейболын тамирчид шигшээ 8-д шалгарлаа
Бичсэн Ч.Мөнхбатаа   
2014 оны 3-р сарын 31, Даваа гариг, 03:36

Спортын мастер Г.Энхмягмар дасгалжуулагчтай, О.Мягмар ахлагчтай Дорнод аймгийн волейболын өсвөрийн охидын шигшээ багийн тамирчид Говьсүмбэр аймагт болсон бүсийн сонгон шалгаруулалтаас 2-оор гарч, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорисон. Уг тэмцээнд хэсгээсээ 2-оор гарч шигшээ 8-д үлдээд байна. Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 14.00 цагаас шигшээ наймын эхний тоглолт Дорнод аймгийн ССАЖГ-ын “Тэмүүл” баг, Хасу мегават багуудын хооронд болно.

Дэлгэрэнгүй...
 
Дорнодын тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зорилоо
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 26, Лхагва гариг, 01:49

Малайз улсын Алор Сетар хотод 2014 оны 04-р сарын 7-18-ны өдрүүдэд болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд Дорнод аймгийн 5-р сургуулийн багш Б.Ариунзаяа дасгалжуулагчтай Б.Наранцэцэг нь оролцохоор зориод байна. Тамирчны бэлтгэлийг хангах зорилгоор Малайзын Кула Лампур хотноо “Power full бадминтоны академид бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

 

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 6

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр29
mod_vvisit_counterYesterday41
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт70
mod_vvisit_counter0106
mod_vvisit_counterЭнэ сард291
mod_vvisit_counter0799
mod_vvisit_counterНийт52787

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color