Дорнодын таеквондочид ОХУ-д зохиогдсон тэмцээнд анх удаа оролцож ялагдашгүй гэдгээ харууллаа
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 25, Мягмар гариг, 03:16

ОХУ-ын Чита хотноо 2014 оны 03-р сарын 22-23-ны өдрүүдэд зохиогдсон “МАЛЕНЬКИЙ ДРАКОН” бага нас, өсвөр үеийн таеквондогийн олон улсын тэмцээнд Дорнод аймгийн ОУХМ Г.Анхбаяр дасгалжуулагчтай эмэгтэй 1, эрэгтэй 3 тамирчин оролцлоо. Тэмцээнд ОХУ-ын 8 байгууллагын 153 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн тамирчин Т.Сарангуа /Сэргэлэн сум/ эмэгтэйчүүдийн 47 кг-ийн жинд алтан медаль, эрэгтэйчүүдийн 25 кг-ийн жинд Т.Тэмүүжин /5-р сургууль/ алт, 37 кг-ийн жинд М.Тэлмэн /5-р сургууль/ мөнгөн медаль тус тус хүртэж багаараа 3-р байранд шалгарлаа.

 
Дорнод аймгийн тамирчин Мута боксын төрлөөр анхны хүрэл медаль хүртлээ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 08:55

Дорнод аймгийн Зүүн бүсийн “Төгс зохицол” холбоо “Хөх чоно” клубын ахлах дасгалжуулагч Н.Гантулгын санаачилгаар тулааны шинэ төрөл мута боксын спортыг Дорнод аймагт хөгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд бэлтгэсэн анхны шавь Дашнямын Баасанжав нь Улаанбаатар хотноо тулааны кикбоксын тэмцээнд мөнгөн медаль хүртэж улмаар Тайланд улсад 2014 оны 03-р сарын 12-17-ны өдрүүдэд болсон Дэлхийн аварга шалгаруулах Мута боксын тэмцээний 51 кг-ийн жинд амжилттай оролцож анхны хүрэл медалиа хүртлээ.

 
Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн волейболын тэмцээний заавар
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 07:43
Дэлгэрэнгүй...
 
Анх удаа үндэсний бөхийн багийн барилдааныг зохион байгууллаа
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 20, Пүрэв гариг, 02:59

Дорнод аймгийн Матад сумын харъяат аймгийн арслан О.Хуяг агсны нэрэмжит сумын цолтой бөхчүүдийн багийн барилдааныг Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Матад сумын “Их зорилго” бөхийн дэвжээ, О.Хуяг арслангийн үр хүүхдүүд хамтран 2014 оны 03-р сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Барилдаанд 12 сумын 76 бөх оролцсоноос багийн дүнгээр 1-р байранд Сэргэлэн сумын “Галын отог”,

Дэлгэрэнгүй...
 
2014 оныг “Олуулаа волейбол тоглох жил” болгон зарлалаа
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 18, Мягмар гариг, 03:22

Соёл, спорт, аялал жуулчлалын газар, аймгийн Волейболын холбоо хамтран 2014 оныг “Олуулаа волейбол тоглох жил” болгон зарласан. Энэ арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт анх удаа волейболын өсвөр үеийн охид, хөвгүүдийн шигшээ багийг байгууллаа. Монгол улсын спортын мастер Г.Энхмягмар, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш П.Энхтүвшин нараар удирдуулсан шигшээ багийн тамирчид Говьсүмбэр аймагт 2014 оны 03-р сарын 24-25-ны өдрүүдэд болох Идэрчүүдийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн, Улаанбаатар хотноо 3-р сарын 28-аас 4-р сарын 04-ний өдрүүдэд

 

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 7

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр31
mod_vvisit_counterYesterday47
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт188
mod_vvisit_counter0203
mod_vvisit_counterЭнэ сард534
mod_vvisit_counter0818
mod_vvisit_counterНийт51269

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color