“ТЭР БӨХИЙН НЭР ХЭНИЙ ХЭН БЭ ?” ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 12, Лхагва гариг, 08:50

Монгол үндэсний бөхийн ёс, дэг жаягийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудыг бага наснаас нь үндэсний спортоор хичээллүүлэн, эрүүл чийрэг иргэн болгох зорилгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар Дорнод аймгийн ССАЖГ, Шинэ дэлхий телевизтэй хамтран “ТЭР БӨХИЙН НЭР ХЭНИЙ ХЭН БЭ ?” хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг 2014 оны 03 дугаар сарын

Дэлгэрэнгүй...
 
60 НАСТАЙ АХМАД ТАМИРЧИН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 3-р сарын 10, Даваа гариг, 03:07

Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээн 2014 оны 03-р сарын 08-ны өдөр ССАЖГ-ын зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд ОХУ-ын Борзя хотын тамирчин Михаил Муровский мөн Улаанбаатар хотын иргэн, 60 настай ахмад тамирчин Д.Батжаргал нар нь оролцож тэмцээнийг сонирхолтой болголоо. Ганцаарчилсан эрэгтэй 1-р байранд Э.Эрдэнэ-Од, удаах байруудад


Д.Батжаргал, П.Гантулга, эмэгтэй 1-р байранд Г.Тэлмэн, удаах байруудад М.Цэрэндулам, Б.Анхзаяа, Эрэгтэй дан хос 1-р байранд Ч.Түвшинтөгс, Д.Баттүшиг, удаах байранд П.Гантулга, М.Муровский, П.Мөнхбат, Д.Батжаргал, Сонирхогчдын ангилалд Б.Энхбаатар, Б.Мөнхзаяа, Д.Баярцэнгэл нар тус тус эхний байруудад шалгарлаа. Тус тэмцээнд ах, дүү тамирчин болох Э.Эрдэнэ-Од, Г.Тэлмэн нар нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Мөн ахмад тамирчин Д.Батжаргал эрэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн нь онцлог байлаа. Тэмцээний төгсгөлд ширээний теннисний тамирчид хуралдаж холбооны бүтэц зохион байгуулалтын талаарх асуудлыг хэлэлцэж Дорнод аймгийн ширээний теннисний холбооны тэргүүнээр аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч, Чойбалсан сумын иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баярцогт, нарийн бичгийн даргаар Венерс ХХК-ний захирал Л.Батсайхан, 5-р сургуулийн биеийн тамирын багш П.Мөнхбат нарыг олонхын саналаар сонголоо.

 
”СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ БҮРТГЭН БАРИМТЖУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 05, Лхагва гариг, 09:39

"Соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх” сэдэвт үндэсний сургалтыг 2014 оны 2-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалтад сумдын соёлын төвийн эрхлэгчид хамрагдлаа.

Дэлгэрэнгүй...
 
Дорнод аймгийн өсвөрийн тамирчин 2020 оны олимпид оролцохоор боллоо
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 05, Лхагва гариг, 06:46

Соёл, спорт, аялал жуулчлалын газрын ахлах дасгалжуулагч Г.Хүрэлбаатар, дасгалжуулагч Ч.Мөнхбатаа  нарын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байсан 8-р сургуулийн өсвөрийн тамирчин Батсайханы Хишигбат нь Эрдэнэт хотноо 2014 оны 03-р сарын 4-5-ны өдрүүдэд зохиогдсон 2020 оны Токиогийн олимпид оролцох тамирчдыг сонгон шалгаруулах бадминтоны тэмцээнд амжилттай оролцож, шалгаруулалтанд тэнцэн Япон улсад 6 жил мэргэжлийн тамирчин бэлтгэх сургуульд суралцахаар боллоо.

 
ССАЖГ-ын 4 тамирчин АНУ-д болох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрх авлаа
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 10:45

Улсын аварга шалгаруулах мини сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотноо 2014 оны 02-р сарын 24-28-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 20 байгууллагын 800 гаруй тамирчин оролцсоноос 12-13 насны ангилалд Дорнод аймгийн ССАЖГ-ын Л.Цог дасгалжуулагчтай хөвгүүдийн баг аваргын алтан медаль, цомын эзэн боллоо. Тус тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”-аар 12-р сургуулийн багш Г.Сүхбаатар, 12-13 насны ангилалд шилдгийн шилдэг тамирчнаар 5-р сургуулийн сурагч С.Баттөр нар шалгарлаа.


Мөн тэмцээнд оролцсон тамирчдаас АНУ-д болох өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулж авсан байна. Үүнд 12-13 насны ангилалд Дорнод аймгийн 1-р сургуулийн сурагч О.Мөрөнсүх, Э.Түвшинтөр, С.Баттөр, 14-15 насны ангилалд 8-р сургуулийн сурагч Х.Соёл-Эрдэнэ нар тус тус оролцохоор шалгарлаа.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 8

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр45
mod_vvisit_counterYesterday47
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт202
mod_vvisit_counter0203
mod_vvisit_counterЭнэ сард548
mod_vvisit_counter0818
mod_vvisit_counterНийт51283

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color