Аймгийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 03, Даваа гариг, 09:35

Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн жудо бөхийн тэмцээн 2014 оны 03-р сарын 01-02-ны өдрүүдэд ССАЖГ-т болж, тэмцээнд аймаг, сумын ЕБС-ийн 15 багийн 265 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 9 жингийн ангилалаар зохион байгуулагдаж, багийн нийлбэр дүнгээр хөвгүүдийн 1-р байранд Б.Талынбүүвэй дасгалжуулагчтай 6-р сургууль, удаах байруудад Х.Мөнгөнхуяг дасгалжуулагчтай Дашбалбар сум, Б.Мөнхбат дасгалжуулагчтай 12-р сургууль, охидын 1-р байранд П.Амгаланбаатар

Дэлгэрэнгүй...
 
Таеквондогийн тамирчид багаараа алтан медаль хүртлээ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 2-р сарын 25, Мягмар гариг, 11:01

Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн таеквондогийн тэмцээн Улаанбаатар хотноо 2014 оны 02-р сарын 24-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай аймгийн ОУХМ Г.Анхбаяр дасгалжуулагч 16 тамирчин амжилттай оролцож 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн. Тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”-аар Г.Анхбаяр, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Э.Ганцэцэг нар тус тус шалгарч, багаараа 1-р байранд орсон нь Монголын таеквондогийн түүхэнд анх удаа хөдөө орон нутгийн баг тамирчид багаараа түрүүлсэн явдал юм.

 
Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 2-р сарын 24, Даваа гариг, 04:31

Улсын аварга шалгаруулах мини сагсан бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотноо 2014 оны 02-р сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд тус тэмцээнд с/м Л.Цог, Г.Сүхбаатар дасгалжуулагчтай эрэгтэй 2, эмэгтэй 1 багийн 37 тамирчин оролцохоор зориод байна.

 
МУГД, С/М Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН БОКСЫН ТЭМЦЭЭНИЙ ТОВ ГАРЛАА
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 2-р сарын 24, Даваа гариг, 04:18

Тэмцээн 2014 оны 06–р сарын 02-08-ны өдрүүдэд Дорнод аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын зааланд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2014 оны 06–р сарын 02 өдөр 17.00 цагт ССАЖГ-т хийнэ. Техникийн зөвлөгөөнд оролцоогүй, мэдүүлэг өгөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй. Мэдүүлэг авснаас хойш, тамирчны нэрийг өөрчлөхгүй. Тамирчдын насны ангилал, жин: Тэмцээнд АИБА-гийн дүрэм ёсоор - Насанд хүрэгч: эрэгтэй 49 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, эмэгтэй 51 кг, 60 кг, - Залуучууд: Эрэгтэй 1996-1997 он 60 кг, Эмэгтэй 1996-1997 он 48 кг, 69 кг төрсөн тамирчид оролцоно. Тэмцээн явуулах журам: Тэмцээнийг Монголын боксын холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн АИБА-гийн шинэчлэгдсэн дүрмийн дагуу удирдан явуулна. Тэмцээнд эрэгтэйчүүд 3 минутаар 3 үе, эмэгтэйчүүд 2 минутаар 4 үе

Дэлгэрэнгүй...
 
Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээнд 200 тамирчин оролцлоо
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 2-р сарын 24, Даваа гариг, 04:09

Аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн 2014 оны 02-р сарын 21-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 байгууллагын 200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс хөвгүүдийн 1-р байранд Л.Баяржаргал дасгалжуулагчтай 8-р сургууль, удаах байруудад М.Очирбаатар дасгалжуулагчтай 1-р сургууль, С.Сайнбат дасгалжуулагчтай Дашбалбар сум, охидын 1-р байранд Б.Лхамсүрэн дасгалжуулагчтай 11-р сургууль,

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 9

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр41
mod_vvisit_counterYesterday41
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт82
mod_vvisit_counter0106
mod_vvisit_counterЭнэ сард303
mod_vvisit_counter0799
mod_vvisit_counterНийт52799

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color