МУГД, С/М Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН БОКСЫН ТЭМЦЭЭНИЙ ТОВ ГАРЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн А.Бямбатуяа   
2014 оны 2-р сарын 24, Даваа гариг, 04:18

Тэмцээн 2014 оны 06–р сарын 02-08-ны өдрүүдэд Дорнод аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын зааланд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2014 оны 06–р сарын 02 өдөр 17.00 цагт ССАЖГ-т хийнэ. Техникийн зөвлөгөөнд оролцоогүй, мэдүүлэг өгөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй. Мэдүүлэг авснаас хойш, тамирчны нэрийг өөрчлөхгүй. Тамирчдын насны ангилал, жин: Тэмцээнд АИБА-гийн дүрэм ёсоор - Насанд хүрэгч: эрэгтэй 49 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, эмэгтэй 51 кг, 60 кг, - Залуучууд: Эрэгтэй 1996-1997 он 60 кг, Эмэгтэй 1996-1997 он 48 кг, 69 кг төрсөн тамирчид оролцоно. Тэмцээн явуулах журам: Тэмцээнийг Монголын боксын холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн АИБА-гийн шинэчлэгдсэн дүрмийн дагуу удирдан явуулна. Тэмцээнд эрэгтэйчүүд 3 минутаар 3 үе, эмэгтэйчүүд 2 минутаар 4 үе

тулалдана. Багийн дүнг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тус бүрээр жин бүрд авсан медалийн нийт оноогоор гаргана. Жин тус бүрд багуудаас нэг хүн байх ёстой боловч хүнийхээ тоонд багтаан нэгээс илүүгүй жинд 2 боксчин орж болно. Тамирчин бүр цахим үнэмлэх, АИБА-гийн дэвтэртэй байх шаардлагатай. Дасгалжуулагчийн үүрэг, хариуцлага: Баг хариуцсан дасгалжуулагч нь тамирчдаа эмнэлэгийн гүнзгийрүүлсэн үзлэгт бүрэн хамруулж мэдүүлэг болон АИБА-гийн дэвтэр дээр зайлшгүй тэмдэглүүлсэн байх ёстой. Эмэгтэй боксчид жирэмсэн биш гэдгээ нотолсон эмнэлэгийн баталгаат бичигтэй байна. Дасгалжуулагчид жингийн үзлэгийн үед болон тэмцээний үед тамирчидтайгаа ямагт хамт байж рингэнд биечлэн авч гарах ба хувцаслалт, сахилга, дэг журмыг бүрэн хариуцна. Тэмцээнд залуучууд боксчны бээлий, толгойны хамгаалалт, гарч буй булангийн өнгөтэй заавал ажил байна. Тэмцээний үед сахилга дэг журам зөрчсөн дасгалжуулагчдын тамирчдыг тэмцээнээс хасаж, холбогдох байгууллага руу нь албан бичиг явуулах цаашид тодорхой хугацаагаар багаар нь тэмцээнд оролцох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

 

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр48
mod_vvisit_counterYesterday42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт48
mod_vvisit_counter0270
mod_vvisit_counterЭнэ сард694
mod_vvisit_counter0922
mod_vvisit_counterНийт61133

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color