”СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ БҮРТГЭН БАРИМТЖУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Биеийн тамир, спортын газар   
2014 оны 3-р сарын 05, Лхагва гариг, 09:39

"Соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх” сэдэвт үндэсний сургалтыг 2014 оны 2-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийг эрэн сурвалжлах, судлах, хадгалж хамгаалах, сурталчлан түгээх үндэсний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн сургалтад сумдын соёлын төвийн эрхлэгчид хамрагдлаа.

Сургалтаар Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд хэн юу хийж чадах вэ, СББӨ-ийн өнөөгийн байдал, СББӨ-ийг бүртгэх бүртгэл судалгааны арга зүй, хамт олонд түшиглэсэн хээрийн судалгааг хэрхэн зохион байгуулах зэрэг сэдвүүдийг хөндөн мэдээлэл, дадлага-арга зүй хослуулан сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үр дүн нь нутаг дэвсгэрийн хэмжээнд СББӨ-ийн талаар төр ба иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өвийг хамгаалах өвлүүлэх, бүртгэн баримтжуулах, урамшуулах, СББӨ-ийг өвлүүлэх уламжлалт гэрийн дэг сургуулийн тогтолцоог бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагааны бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд оршино. Соёлын биет бус өвийг бүртгэн баримтжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг 3-р сарын 15-наас хуваарийн дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа соёлын биет бус өвийг эзэмшигч, тээгчийг илрүүлэн тэдгээрийн билэг авьяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл, түүх угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны соёлын үнэт зүйлийг тухайн өв хадгалагдаж байгаа голомт /тухайн орчин нөхцөл/ дээр нь бүртгэн баримтжуулан ажиллана.

 

Чухал холбоос

Түншүүд

 

Санал хүсэлт

Таны нэр:
Таны майл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр47
mod_vvisit_counterYesterday42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт47
mod_vvisit_counter0270
mod_vvisit_counterЭнэ сард693
mod_vvisit_counter0922
mod_vvisit_counterНийт61132

[+]
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • fresh color
  • warm color